Цахилгаан хангамж өндөр хүчдлийн профессорын баг
Эхлэл Мэдээ мэдээлэл RSS
Тавтай морил, Зочин

Багийн бvрэлдэхvvн:


1. Тэргvvлэх профессор Доктор (Ph.D). дэд проф. Б.Сэргэлэн
2. Доктор (Ph.D), профессор З.Цэрэндорж
3. Доктор (Ph.D), зєвлєх профессор Х.Сvхбаатар
4. Доктор (Ph.D), профессор Х.Цагаан
5. Доктор (Ph.D), дэд профессор Д.Єлзий-Орших
6. Доктор (Ph.D), дэд профессор М.Хуягдорж
7. Доктор (Ph.D), ахлах багш  Б.Батундрал
8. Магистр, ахлах багш  Н.Дашням
9. Магистр, ахлах багш Ш.Ангар
10. Магистр, ахлах багш Г. Бэхбат
11. Магистр, ахлах багш Ж.Намдагсамба
12. Магистр, багш Ц.Батчимэг
13. Магистр, багш Ц.Тvвшинтулга
14. Магистр, дадлагажигч багш Н.Ихзориг
15. Магистр, дадлагажигч багш Р.Ренчиндорж
16. Сургалтын мастер Ц.Чингис
17. Сургалтын мастер Ц.Ууганбаатар
18. Хичээлийн туслах ажилтан Б.Нямгэрэл

Бэлтгэн гаргаж буй мэргэжил: 
Цахилгаан хангамж 

1969 онд "Цахилгаан Техникийн Онолын” тэнхим байгуулагдаж, тэнхмийн эрхлэгчээр Х.Сvхбаатар, багшаар Н.Мижиддорж, Ц.Ёндонсамбуу, Г.Цогбадрах нар ажиллаж цахилгаан техникийн онол, vйлдвэрийн электроник, цахилгаан техникийн vндэс, цахилгаан машин, цахилгаан хэмжлэг, автомат удирдлагын онол зэрэг хичээлийг зааж байв. 
1984 оноос тус тэнхмийг, "Цахилгаан Хангамжийн Тэнхим” болгон єєрчилж, тэнхмийн эрхлэгчээр доктор, профессор З.Цэрэндорж ажиллаж байжээ. 
1980-аад оны сvvл, 90-ээд онуудад ТИС-ийн зарим факультетэд бvтцийн єєрчлєлт хийгдэж, тэнхмvvд шинэчлэгдэн хуваарилагдах явдал хэд хэдэн удаа гарч байсан байна.
1989 оноос Х.Сvхбаатар тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1992 онд хоёр тэнхмийг нийлvvлж "Цахилгаан Системийн” тэнхим байгуулж, доктор, профессор Х.Цагаан эрхлэгч болов. Цахилгаан хангамжийн салбарын элсэлтvvд хойшлогдов. 
2002 оноос ШУТИС-ийн ЭХИС-ийн профессорын багуудын тогтолцоонд шилжсэнээр "Цахилгаан Энерги Дамжуулалт Хуваарилалт” профессорын баг байгуулагдаж тэргvvлэх профессороор Х.Цагаан ахлаж байгаад, 2005 оноос Б.Сэргэлэн тэргvvлэх профессороор ажиллаж байлаа.
2008 оноос " Цахилгаан Энерги Дамжуулалт Хуваарилалт” ба " Єндєр Хvчдэл, Цэвэр Энерги” гэсэн хоёр профессорын баг нэгдэн " Цахилгаан Хангамж, Єндєр Хvчдлийн” профессорын баг болж тэргvvлэх профессороор Доктор, дэд профессор Б.Сэргэлэн ажиллаж байна. 
Одоо тус профессорын багт Монгол Улсын тєрийн шагналт 1, Хvндэт профессор 2, Профессор 2, Зєвлєх профессор 1,  Дэд профессор 2, доктор 4, ахлах багш 5, багш 2, дадлагажигч багш 2, сургалтын мастер 2, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.